Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээний шилдгүүд тодорлоо

Энэ тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй найман багийн нийтдээ 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээний шилдгүүд тодорлоо
Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээний шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Европ дахь сагсан бөмбөгийн холбоо болон Францын “Чингис хаан” холбооноос хамтран монголчуудын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээнийг Франц улсын Ренн хотноо амжилттай зохион байгууллаа.

Энэ тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй найман багийн нийтдээ 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлджээ.

Ингээд эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 1-р байрт Германы “Нэгүн” баг шалгарсан бол хоёрдугаарт Германы "Turbo”, гуравдугаарт Швейцарийн "GM Phoenix” баг тус тус шалгарсан байна.

Харин эрэгтэйчүүдийн төрөлд Шведийн "Од" түрүүлж, алтан цомын эзэд болсон бол Ирландын "Dubliners” болон Германы “Brotherhood” баг удаах байруудыг эзэллээ.

Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор “Нэгүн” багийн Г.Номин, "Од" багийн О.Маргад нар шалгарсан бол Өсөх ирээдүйтэй тамирчны шагналыг “MBF Berlin” багийн Э.Энхжин, “Од” багийн Г.Алтан-Очир нар хүртсэн байна.

Бэлтгэсэн: Р.Алдар

Хуваалцах