Европд анхны төмөр замыг 1835 онд ашиглалтад оруулжээ
Аж үйлдвэрийн технологид хувьсгал хийсэн бүтээл бол даралтат хөдөлгүүр бий болсон явдал байсан юм. Энэ хөдөлгүүрийг ашиглан 1814 онд Их Британид дэлхийн хамгийн анхны галт тэрэгний бүтцийг зохион бүтээж, 1825 онд ашиглалтад оруулжээ.
Мэдээллийн алба

Харин 1835 оны энэ өдөр Европ тивд анхны төмөр зам ашиглалтад орж, Белги улсын нийслэл Брюссель хотоос Мишелин хот хүрэх галт тэрэгний зам тавигдсан байна. Хуурай замд ашиглах тээврийн хэрэгслийг ийнхүү механикжуулсан нь хүн төрөлхтөн цаг хугацаа болон орон зайг хожих том амжилт болсон юм. 1836 оны байдлаар, дэлхий дээр нийт 2,5 мянган км урт төмөр зам тавигдаж байсан бол 1900 он гэхэд энэ тоо 250 дахин буюу 617 мянган км болж нэмэгдсэн байна.