Европын иргэний хамгаалалтын IX дүгээр хурал болов
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Д.Дарьсүхбаатар энэ сарын 18-19-нд Бонн хотноо болсон Европын иргэний хамгаалалтын IX дүгээр хуралд оролцов.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Д.Дарьсүхбаатар энэ сарын 18-19-нд Бонн хотноо болсон Европын иргэний хамгаалалтын IX дүгээр хуралд оролцов.
Энэхүү хуралд 40 гаруй орны 800 гаруй төлөөлөгч оролцож, иргэний хамгаалалтын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Дэд дарга Д.Дарьсүхбаатар энэ үеэр ХБНГУ-ын Холбооны Иргэний хамгаалалт, гамшгийн тусламжийн агентлагийн Ерөнхийлөгч ноён Кристоф Унгер, дэд Ерөнхийлөгч ноён Ральф Тийслер нартай уулзаж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.


















