Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Европын холбоо Иранд тавьсан хоригоо цуцлана

Европын холбоо Иран улсад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг ойрын үед цуцлах гэж байгаагаа зарлалаа. Өнгөрсөн онд Иран улс дэлхийн хүчирхэг зургаан улстай уран баяжуулалтаа хязгаарлах

В.
В.Ариунчимэг

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Европын холбоо Иранд тавьсан хоригоо цуцлана
Европын холбоо Иранд тавьсан хоригоо цуцлана. Зураг: МҮОНРТ

Европын холбоо Иран улсад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг ойрын үед цуцлах гэж байгаагаа зарлалаа. Өнгөрсөн онд Иран улс дэлхийн хүчирхэг зургаан улстай уран баяжуулалтаа хязгаарлах тухай гэрээг батласнаар тус улсад тавьсан эдийн засгийн хоригоо цуцлах үүргийг "5+1" бүлгийн орнууд хүлээсэн юм.

Үүнтэй холлбогдууланЕвропын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдал эрхэлсэн дээд комиссар Федерика Могерени “Хоригийг цуцлах товыг хараахан гаргаагүй. Ираны Гадаад хэргийн сайд болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга нартай утсаар ярихад гэрээний хэрэгжилт сайн байна. Тегеранд тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах үйл явц урагштай яваа учраас ойрын үед цуцлана гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн.

Мөн Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани байгалийн хийн шинэ төсөл эхлүүлснээ төв телевизээрээ дамжуулж мэдэгдээд, Ираны эсрэг тавьсан хоригийг ойрын хэдэн хоногт цуцлана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Ираны эдийн засагт тавьсан хориг арга хэмжээг цуцласнаар тус улсын олон жил хаалттай байсан газрын тос, байгалийн хийн салбарт бэлэн мөнгөний урсгал орж ирэх зам дардан болох юм. Ираны эрх баригчид өнгөрсөн онд байгуулсан гэрээний заалтуудаа тооцоолж байснаас ч хурдацтайгаар биелүүлж байгаа гэдгийг тус улсын атомын эрчим хүчний агентлаг мэдээлсэн.

Энэ мэтээр Ираны эдийн засгийг олон жил боомилсон хоригийг бусад улс орнууд цуцлах нь тодорхой болоод байна. Иран улс газрын тос, байгалийн хийн салбараа сэргээх, энэ салбарын экспортоо нэмэгдүүлэхээр зорьж байгаа ч Иран өөрөө газрын тосны арвин нөөцтэй, энэ нөөцөө гадаад зах зээлд гаргаснаар дэлхийн зах зээл дээр газрын тосны нийлүүлэлт улам өсөх, энэ нь эргээд газрын тосны ханшийг улам унагах төлөвтэй байгааг эдийн засагчид сануулж байна. Үүнтэй зэрэгцэн Европын улс орнууд Ирантай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа тэлэхийн төлөө өрсөлдөх хандлага ажиглагдах болсон юм.

Хуваалцах