"Европын тэмдэглэл" уран зургийн үзэсгэлэн дэлгэгджээ
Дээрх зураачид нь реалист чиглэлээр бүтээлээ туурвидаг бөгөөд энэ удаа Франц, Италиар аялсан тэмдэглэлээр үзэсгэлэн гаргажээ.
Мэдээллийн алба

Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Ч.Болор, Ч.Дорждэрэм, Н.Гүнчинсүрэн нарын хамтарсан “Европын тэмдэглэл” уран зургийн үзэсгэлэн “UB art” галерейд дэлгэгдэж байна.
Дээрх зураачид нь реалист чиглэлээр бүтээлээ туурвидаг бөгөөд энэ удаа Франц, Италиар аялсан тэмдэглэлээр үзэсгэлэн гаргажээ.
Үзэсгэлэнд 50 гаруй бүтээл багтсан байна. Хэрэв та урлаг соёлын өлгий хотын хэмнэл, чамин тансаг барилгыг дэргэдээс нь мэт тольдохыг хүсвэл “Европын тэмдэглэл” уран зургийн үзэсгэлэнг зориорой. Үзэсгэлэн аравдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм.


















