Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Евровишн 2018” тэмцээний бэлэг тэмдгийг Лиссабон хот хүлээж авлаа

Украины нийслэл Киев хотын дарга Виталий Кличко "Евровишн 2018" Олон улсын дууны уралдааныг зохион байгуулахаар болсонтой нь холбогдуулан Португалийн Лиссабон хотын

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Евровишн 2018” тэмцээний бэлэг тэмдгийг Лиссабон хот хүлээж авлаа
“Евровишн 2018” тэмцээний бэлэг тэмдгийг Лиссабон хот хүлээж авлаа. Зураг: МҮОНРТ

Украины нийслэл Киев хотын дарга Виталий Кличко "Евровишн 2018" Олон улсын дууны уралдааныг зохион байгуулахаар болсонтой нь холбогдуулан Португалийн Лиссабон хотын Фернандо Мединд тус тэмцээний бэлэг тэмдэг болох түлхүүрийг дамжуулан өгсөн байна.

Түлхүүрийг дамжуулан өгөх ёслолын үеэр Виталий Кличко, Үзэсгэлэнт хотоо болон авьяаслаг залуусаа дэлхий дахинд 2 дахь удаагаа харуулах боломжийг эдэлсэн нь бахархмаар зүйл хэмээн онцлоод, Украинд болсон арга хэмжээг зохион байгуулагчид болон оролцсон дуучид бүгд сэтгэл хангалуун үлдэж чадсан хэмээн мэдэгдсэн юм.

Мөн энэ бахдам амжилттай зохиогдсон алдартай наадмын шилжин явах түлхүүрийг Лиссабон хотод гардуулан өгч байгаадаа таатай байгаагаа илэрхийллээ. Мөн Лиссабоны зохион байгуулагчдын ажилд амжилт хүсээд, "Евровишн 2018" тэмцээнийг үзэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.

Лиссабон хотод болох тэмцээний эхний хагас финалын тоглолт 5 дугаар сарын 8, 2 дахь хагас финалын тоглолт 5 дугаар сарын 10-нд, эцсийн шатны шалгаруулалт 12-нд болох юм байна. Одоогоор 40 гаруй улсын оролцогч оролцохоор бүртгүүлээд байна.

Хуваалцах