Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Эвслийн бүлэг завсарлага авав

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлогдлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эвслийн бүлэг завсарлага авав
Эвслийн бүлэг завсарлага авав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлогдлоо. Учир нь УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага хүссэн юм. Энэ талаар эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Эвслийн бүлэг өнгөрсөн даваа гарагийн хуралдаанаараа төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөлтэй холбогдуулан Сангийн сайдын танилцуулгыг сонсож, тайлбар тодруулга авахыг хүссэн ч ажлын боломжоос шалтгаалан салбарын сайд ирээгүй. Иймээс ирэх долоо хоногийн бүлгийн хуралдаанаар сайдын мэдээлэлтэй танилцаж, улс орны ойрын ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай холбоотой энэ чухал асуудлаар тайлбар тодруулга авах, сайн нягталж ярилцах шаардлагатай байна” гэсэн юм.

Тиймээс ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийднэ.

Хуваалцах