Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ф.Перес: “Реал”-ын шинэ дасгалжуулагч испани хэл мэддэг бол давуу тал болно

Хөлбөмбөгийн “Реал” Мадрид багийн ерөнхийлөгч Флорентино Перес шинээр ирэх дасгалжуулагч нь испани хэл мэддэг бол давуу тал болох болно гэж мэдэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ф.Перес: “Реал”-ын шинэ дасгалжуулагч  испани хэл мэддэг бол давуу тал болно
Ф.Перес: “Реал”-ын шинэ дасгалжуулагч испани хэл мэддэг бол давуу тал болно. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн “Реал” Мадрид багийн ерөнхийлөгч Флорентино Перес шинээр ирэх дасгалжуулагч Испани хэл мэддэг бол давуу тал болно, Испаниар ярьдаг бол маш сайн байна" гэж мэдэгджээ.

Тэрбээр Анчелоттигийн талаар хэвлэлийн бага хурал болохоос өмнө хэлэхдээ "Тэр жентельмэн, бас бүхнийг ойлгож байгаа гэдгийг хэлье. Тоглогчид маань Анчелотти тэдэнд таалагддаг байсан гэж ярьж байсан. Надад ч гэсэн тийм мэдрэмж төрж байна. Манай залуус Карлод дуртай. Тэр манай багийн түүхийн нэг хэсэг. Энэ жил юу нь болохгүй байгаа юм бэ гэж үү. Би бүх зүйлийг хэсэгчилж ярьмааргүй байна” хэмээн өгүүлжээ.

Хуваалцах