Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Fast Track" төсөл Монголд хэрэгжинэ

дэлхийн зургаан оронд хэрэгжүүлж буй олимпийн наадамд оролцох ирээдүйн тамирчдыг хурдацтай бэлтгэх зорилготойгоор 17, 18 насныхныг дээрх төсөл сургалтад хамруулж, Монголд хэрэгжүүлэхээр болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Fast Track" төсөл Монголд хэрэгжинэ
"Fast Track" төсөл Монголд хэрэгжинэ. Зураг: МҮОНРТ

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн олон улсын холбоо (FIBA)-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Патрик болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав нар "Fast Track" төсөл сургалтыг Монголд хэрэгжүүлэх талаар гэрээ байгууллаа.

Уг гэрээнд "Ulaanbaatar Challenger" тэмцээн зохион байгуулах тухай юм. Мөн дэлхийн зургаан оронд хэрэгжүүлж буй олимпийн наадамд оролцох ирээдүйн тамирчдыг хурдацтай бэлтгэх зорилготойгоор 17, 18 насныхныг дээрх төсөл сургалтад хамруулж, Монголд хэрэгжүүлэхээр болов.

Өчигдөр сургалтын эхний шат эрэгтэй, эмэгтэй багуудын дунд боллоо.

Хуваалцах