Федерика Пеллегрини дэлхийн аваргаас эхний түрүүгээ хүртлээ
Эмэгтэйчүүдийн 200 метрийн шигшээ уралдаан болж, Италийн алдарт Тамирчин Федерика Пеллегрини 1 минут 54.73 секундын хугацаанд замаа туулж, тэргүүн байрыг эзэлсэн байна.
Мэдээллийн алба

ОУУСХ-ноос ДАШТ-ийг 17 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. 2 жил тутамд нэг удаа зохиогддог ДАШТ энэ жил Унгар улсын нийслэл Будапешт хотноо зохиогдож байгаа юм. Тэмцээний 13 дахь өдөр эмэгтэйчүүдийн 200 метрийн шигшээ уралдаан болж, Италийн алдарт Тамирчин Федерика Пеллегрини 1 минут 54.73 секундын хугацаанд замаа туулж, тэргүүн байрыг эзэлсэнээр энэ жилийн дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн. Энэ жилийн дэлхийн аваргаас 5 алтан медаль хүртээд байсан АНУ-ын 20 настай залуу тамирчин Кэтие Ледеки харин энэ өдөр Австралийн тамирчин Эмма МкКеонтой ижил цагийн амжилтыг үзүүлсэнээр тус тус мөнгөн медалийг хүртжээ.


















