Фэйсбүүк зарын дагуу сэлбэг авах гэж байгаад залилуулжээ
иргэдийг эд хөрөнгөө шилжүүлэх, бараа материал худалдах, худалдан авахдаа харилцаж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагатайгаа заавал холбогдож, найдвартай эсэхийг шалгаж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Мэдээллийн алба

Фэйсбүүк зарын дагуу сэлбэг авах гэж байгаад залилуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, “Иргэн Б фэйсбүүкийн зарын группд оруулсан зарын дагуу сэлбэг авахаар энэ сарын 17-ны өдөр Б гэх хүний дансанд мөнгө шилжүүлж, залилуулсан” гэх хэргийг Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Дээрх хэрэгтэй холбогдуулан иргэдийг эд хөрөнгөө шилжүүлэх, бараа материал худалдах, худалдан авахдаа харилцаж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагатайгаа заавал холбогдож, найдвартай эсэхийг шалгаж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


















