FIBA 3x3 дэлхийн гран-при тэмцээнд Монголын хоёр баг өрсөлдөнө
тус тэмцээнд өрсөлдөх хоёр багийн тоглогчид болон дасгалжуулагч С.Тулга нар өнөөдөр урд хөршийг зорьсон байна.
Мэдээллийн алба

FIBA 3x3 дэлхийн гран-при тэмцээнд энэ амралтын өдрүүдэд БНХАУ-д болно. Тус тэмцээнд Монгол Улсын мэргэжлийн хоёр баг хоёулаа оролцохоор болжээ. Тодруулбал, энэ улирлын тэмцээнд “Ховд” баг нэрээ өөрчилж, “Архангай АДМ Тайхар” болгож, мэргэжлийн тэмцээнд өрсөлдөхөөр болжээ. “АРА АДМ Тайхар” баг урьдчилсан хэсэгт Канад болон Испанийн багтай нэг хэсэгт орсон. Манай сагсан бөмбөгчид хэсгээсээ шалгарвал үндсэн C хэсэгт Голландын шигшээ “Амстердам”, ОХУ-ын “Москва Инаномо” багтай тоглох аж. Тэгвэл Монголын “Улаанбаатар” баг үндсэн B хэсэгт Латвийн Рига, БНХАУ-ын “Shenzhen Sandy Quan” багтай хүч үзнэ.
Сонирхуулахад, тус тэмцээнд өрсөлдөх хоёр багийн тоглогчид болон дасгалжуулагч С.Тулга нар өнөөдөр урд хөршийг зорьсон байна.


















