Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“FIBA Asia Cup 2025 Qualifiers”-т өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Япон болон БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглох Монгол Улсын шигшээ багийн 12 тоглогч тодорлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“FIBA Asia Cup 2025 Qualifiers”-т өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо
“FIBA Asia Cup 2025 Qualifiers”-т өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Зураг: МҮОНРТ

“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Япон болон БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглох Монгол Улсын шигшээ багийн 12 тоглогч тодорлоо.

Өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан 18 тоглогчоос дасгалжуулагчдын баг дараах 12 тоглогчийг сонголоо.

А. АзбаярБ. БилгүүнА. ЭнхбаясгаланО. ЭрдэнэцогтЧ. МаргадГ. ОдбаярЧ. ИхбаярГ. Болор-ЭрдэнэМ. Өлзий-ОршихТ. УуганбаярБ. ТулуйЭ. Саруул-Эрдэнэ

Ахлах дасгалжуулагчаар Василис Фрагкиас, туслах дасгалжуулагчаар Велибор Негованович, Б.Тамжид, А.Азбаяр нар ажиллаж байна. Манай шигшээ баг 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд Япон улсын Үцүномияа хотод Япон улсын шигшээ багтай, арваннэгдүгээр сарын 24-нд БНХАУ-ын шигшээ багтай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо "UG Arena"-д тоглоно гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.

Хуваалцах