Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

FIBA Asia cup 2025 урьдчилсан хоёрдугаар шатны тэмцээн Улаанбаатарт зохион байгуулагдана

Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ноос FIBA Asia cup 2025 Pre-Qualifier Second round буюу хоёрдугаар шатны тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ ФИБА-д илгээжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
FIBA Asia cup 2025 урьдчилсан хоёрдугаар шатны тэмцээн Улаанбаатарт зохион байгуулагдана
FIBA Asia cup 2025 урьдчилсан хоёрдугаар шатны тэмцээн Улаанбаатарт зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ноос FIBA Asia cup 2025 тэмцээний Pre-Qualifier Second round буюу урьдчилсан хоёрдугаар шатны тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ ФИБА-д илгээжээ. Тэгвэл ФИБА-гаас тус тэмцээнийг 2023 оны 2 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг олгосноо албан ёсоор мэдэгджээ.

Тус тэмцээнд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонконг, Сингапурын баг өрсөлдөж шилдэг дөрвөн баг Азийн аваргын урьдчилсан шатанд тоглох эрхийг авах юм байна.

Хуваалцах