Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

FIFA “Football For SchooL” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Уг сургалт онол, практик хосолсон хэлбэрээр үргэлжилж, төгсгөлд нь МХБХ-ны талбайд фестивалийн үйл ажиллагаа болсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
FIFA “Football For SchooL” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
FIFA “Football For SchooL” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

ОУХБХ-ны Сангийн дэмжлэгтэй “Football for School” буюу сургуулийн хөлбөмбөг хөтөлбөрийг Монголын хөлбөмбөгийн холбоо, Боловсролын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүллээ.

Сургалтыг ОУХБХ-ны сургагч багш Alexandra Gross, Alberto Giacomini, Alexandra Huete, Antonio Buenano нар уригдан ирж удирдан явуулсан сургалтад МХБХ-ны сургагч багш нар болон Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн багш нар сургалтад хамрагдлаа.

Уг сургалт онол, практик хосолсон хэлбэрээр үргэлжилж, төгсгөлд нь МХБХ-ны талбайд фестивалийн үйл ажиллагаа болсон юм.

Тус фестивалийн үйл ажиллагааны ОУХБХ-ны Сангийн захирал Францын алдарт хөлбөмбөгчин Юри Жоркаефф болон БНСУ хөлбөмбөгчин Ча Бум Кум нар гэр бүлийн хамтаар мөн Германы эмэгтэй шигшээ багийн тоглогч Жулиа Симич нар оролцлоо.

Хуваалцах