Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Филиппин Улсын амьд домог

Хоёр жилийн дараа томоохон тэмцээнд орж чамгүй амжилт үзүүлснээр улсдаа алдаршиж, хожим дэлхийд томоохонд тооцогдох найман жингийн тулаанд ялалт байгуулж, түүхэнд нэрээ үлдээсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Филиппин Улсын амьд домог
Филиппин Улсын амьд домог. Зураг: МҮОНРТ

Филиппин Улсын амьд домог мэргэжлийн боксчин Pac Man буюу Эммануэль Дапидран Мэнни Пакьяо бол улсынхаа нэн ядуу дүүрэгт өссөн нэгэн. Эцэг нь орхиж явснаас 13 настайдаа сургуулиа хаяж гэр бүлээ тэжээхийн тулд талх ус заран ажиллаж, орой нь боксоор хичээллэдэг байжээ.

Бэлтгэл хийн хичээллэж байхыг нь харсан боксын спортын нэгэн дасгалжуулагч түүнийг дэвжээн дээр гарахыг уриалснаар анхныхаа тэмцээнд 14 настайдаа орж хоёр ам.долларын шагнал авсан нь тухайн үед их мөнгө санагджээ.

Хоёр жилийн дараа томоохон тэмцээнд орж чамгүй амжилт үзүүлснээр улсдаа алдаршиж, хожим дэлхийд томоохонд тооцогдох найман жингийн тулаанд ялалт байгуулж, түүхэнд нэрээ үлдээсэн юм.

Гэхдээ тэрбээр оддын өвчнөөр өвчлөлгүй ядууст тусалж, төрөлх тосгоноо хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж бүтэн хотхон байгуулж өгчээ.

“Пакман Виллаж” хэмээх энэ хотхонд нь өдгөө мянга гаруй өрх толгойлсон эх, орон гэргүй хүмүүс тоглоомын талбай, сургууль цэцэрлэг, дэлгүүр гээд бүх л үйлчилгээгээр хангагдаж амьдардаг байна.

Хуваалцах