Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Улс төр

Финландын ГХЯ-ны Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан ТНБ-ийн дарга Ярно Сиряалатай уулзав

Монгол Улс гуравдагч хөршийн гадаад бодлогын хүрээнд уламжлалт найрсаг харилцаатай Финланд Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаардаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Финландын ГХЯ-ны Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан ТНБ-ийн дарга Ярно Сиряалатай уулзав
Финландын ГХЯ-ны Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан ТНБ-ийн дарга Ярно Сиряалатай уулзав. Зураг: МҮОНРТ

Монгол, Финландын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой өнгөрсөн онд тохиосон.Монгол Улс гуравдагч хөршийн гадаад бодлогын хүрээнд уламжлалт найрсаг харилцаатай Финланд Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаардаг.

Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчин, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан болон боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хоёр тал яриандаа онцоллоо.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан чухал үүрэгтэй.Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ирэх зургаадугаар сард зохион байгуулна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Хуваалцах