Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Финлянд 90:87 Польш

Европын аваргын тэмцээний "А" хэсэгт багтсан Польш, Финляндын шигшээ багууд энэ өдөр учраа тааран тогложээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Финлянд 90:87 Польш
Финлянд 90:87 Польш. Зураг: МҮОНРТ

Европын аваргын тэмцээний "А" хэсэгт багтсан Польш, Финляндын шигшээ багууд энэ өдөр хэсгийн 3-р тойрогтой учраа тааран тоглож, үндсэн цагт 66:66-ын харьцаатай тэнцсэн байна. Улмаар тоглолтын ялагч нэмэлт цагт шийдэгдэж, 2 ч удаа нэмэлт цаг сунгасны эцэст Финляндын шигшээ баг 90:87-ын харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. Энэ өдөр Финляндын багийн сэлгээнээс гаран тоглосон Лаури Маркканен 27 оноо авсан үзүүлэлтээр бүх тоглогчийг тэргүүллээ. Тэрээр холын зайнаас 7 удаа шидэж, бүгдийг амжилттай болгосон байна. Түүнчлэн багийн шилдэг хамгаалагч Петтери Копонен 21 оноо авсан юм. Финляндын шигшээ баг одоогоор 2 хожсон амжилттай “А” хэсгийн 2-р байрт бичигдэж байгаа бол Польшийн баг 1 хожилтой энэ хэсгийн 5-р байрт тэмцээнийг үргэлжүүлж байна.

Хуваалцах