Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Финлянд А хэсгийн 2-р байрт дэвшлээ

ЕАШТ-ий "А" хэсгийн Финлянд, Грекийн шигшээ багууд энэ өдөр хэсгийн 4 дэх тоглолтдоо учраа таарлаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Финлянд А хэсгийн 2-р байрт дэвшлээ
Финлянд А хэсгийн 2-р байрт дэвшлээ. Зураг: МҮОНРТ

ЕАШТ-ий "А" хэсгийн Финлянд, Грекийн шигшээ багууд энэ өдөр хэсгийн 4 дэх тоглолтдоо учраа таарлаа. Багууд эхний 3 тоглолтын дараах байдлаар адил 2 хожилтой тэмцээнийг үргэлжлүүлж байсан учраас энэ тоглолтод хожсон нь хэсгийнхээ 2-р байрт дэвших боломжтой байсан юм. Финляндын шигшээ багаас энэ өдөр багийн лидер Петтери Копонен 24 оноогоор багаа тэргүүлж, сэлгээнээс гаран тоглосон Лаури Маркканен 17 оноо, Теему Раннико 14 оноо авч баг нь 89:77-ын харьцаатай ялжээ. Финляндын баг одоогоор 3 хожсон амжилтаараа хэсгийнхээ 2-р байрт бичигдэж байгаа бол Грекийн баг 4-р байрт эрэмбэлэгдэж байна.

Хуваалцах