Флойд Мэйведэрийн тансаг харшид тавтай морил
Ялагчаар тодорсон Флойд Мэйведэр 300 сая ам.доллараар халаасаа зузаатгасан юм. Тийнхүү тэрбээр тулааныхаа харьцааг 50:0 болгож зодог тайлж буйгаа зарлав.
Мэдээллийн алба

АНУ-ын Лас Вегас хотод өнгөрсөн ням гарагт Конор Макгрегор, Флойд Мэйведэр нарын дуулиант тулаан болсон билээ. Ялагчаар тодорсон Флойд Мэйведэр 300 сая ам.доллараар халаасаа зузаатгасан юм. Тийнхүү тэрбээр тулааныхаа харьцааг 50:0 болгож зодог тайлж буйгаа зарлав.
Мэйведэр бүх спортын замналынхаа турш $700 саяыг цуглуулаад байсан гэж “Форбс” сэтгүүл тооцоолжээ. Ингэснээр тэр сүүлийн тулааны дараа хөрөнгийн хэмжээгээ нэг тэрбумд хүргэж, сагсан бөмбөгийн од Майкл Жордан, гольфийн тамирчин Тайгер Вүүдс нарын араас тэрбумтан тамирчдын клубт нэгдэж байгаа гэнэ.
Ингээд түүний Лас Вегас дахь 15 сая ам.долларын үнэтэй хувийн тансаг харшийг танилцуулья.


















