Франц 78:75 Польш
2013 оны Европын аварга Францын шигшээ баг энэ өдөр хэсгийн хүчтэй өрсөлдөгч Польшийн багтай 4 дэх тоглолтоо хийлээ.
Мэдээллийн алба

2013 оны Европын аварга Францын шигшээ баг энэ өдөр тэмцээний "А" хэсгийн хүчтэй өрсөлдөгч Польшийн багтай 4 дэх тоглолтоо хийлээ. Багууд 4 үеийн турш тун өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж, 78:75-ын харьцаатай Францын баг 3 онооны зөрүүтэй хожлыг авчээ. Тэднээс багийн шилдэг довтлогч Томас Эртель онцгой сайн байж, 23 оноо авсан. Түүнчлэн Борис Диао, Нандо де Коло нар сайн тоглолтоо үзүүлж, Францын баг 3 дахь хожлоо авсанаар хэсгийнхээ 3-р байрт дэвшлээ. Польшийн багаас энэ өдөр Адам Вачиньски, Аарон Сель, Матеуш Понитка, Лукаш Кошарек гэсэн гарааны 4 тоглогч нь тус бүр 10-с дээш авсан ч хожил авч чадсангүй. Польшийн шигшээ баг одоогоор А хэсгийн 5-р байрт эрэмбэлэгдэж байна.


















