Франц хэсгийн 2 дахь хожлоо авлаа
2013 оны Европ тивийн аварга Францын шигшээ баг энэ өдөр хэсгийн 3 дахь тоглолтоо Исландын шигшээ багтай хийлээ.
Мэдээллийн алба

2013 оны Европ тивийн аварга Францын шигшээ баг энэ өдөр хэсгийн 3 дахь тоглолтоо Исландын шигшээ багтай хийлээ. Францын шигшээ багийн алдарт тамирчин, ЕАШТ-ий түүхэнд 68 тоглолтод оролцохдоо 1104 оноо авсан үзүүлэлтээр 82 жилийн түүхтэй энэ томоохон тэмцээний бүх цаг үеийн онооны лидер болсон Тони Паркер энэ удаагийн европын аваргад оролцоогүй. Энэ өдрийн тоглолтод Францын шигшээ багаас “Евро лиг”-ийн тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогч Нандо де Коло 16 оноо авч багаа тэргүүлсэн байна. Мөн багийн шилдэг довтлогчдын нэг Жофре Ловернь 13 оноо авсан бол Францын багийн сэлгээнээс гаран тоглосон 7 тамирчин нь нийтдээ 68 оноо авсан нь энэ өдөр баг нь хожил авахад гол нөлөөг үзүүллээ. Францын баг ийнхүү 2 дахь хожлоо авч “А” хэсгийн 3-р байрт бичигдэж байгаа бол Исландын шигшээ баг одоогоор хожил авч амжаагүй хэсгийн сүүлийн байрт бичигдэж байна.


















