Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Францын гэрэл зурагчин Монголд үзэсгэлэнгээ гаргана

Түүний гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 17-18-нд “976 Art” галерейд дэлгэх юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францын гэрэл зурагчин Монголд үзэсгэлэнгээ гаргана
Францын гэрэл зурагчин Монголд үзэсгэлэнгээ гаргана. Зураг: МҮОНРТ

Залуу бүжигчдийн “Амьдралыг тэтгэгч О2” модерн балет энэ сарын 19-нд 19:00 цагт Корпорэйт Конвейншн Центрт болох талаар бид өмнө нь мэдээлсэн.

Монголын залуу бүжигчид 2012 оноос эхлэн орчин үеийн балетын хэв маягийг тодорхойлогчдын нэг АНУ-ын Колорадо Балетын Академийн зуны эрчимт сургалтад хамрагдаж, мэргэжлийн ур чадвар төдийгүй амьдралын үзэл баримтлал, хандлагадаа томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Ийн залуу бүжигчид дэлхийн дулаарал, усны хомсдол, агаарын болон хөрсний бохирдол зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдсан байгаль орчны доройтлын эсрэг бодит үйлдэл хийхийг уриалж эхэлсэн юм.

Тодруулбал, Монгол-Америкийн Балетын хөтөлбөр “Номадик Балет Продакшн”-тай хамтран 2017 оноос “Амьдралыг тэтгэгч” хэмээх байгаль орчны төсөл хэрэгжүүлсэн юм. Энэ төслийн хүрээнд Ус, Агаар, Хөрс ба Хог Хаягдал сэдвээр дөрвөн цуврал тоглолт хийхээр зорьсон аж. Тэгвэл Францын гэрэл зурагчин Эммануэлль агаарын бохирдлын эсрэг О2 модерн балетын тоглолтод зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар болжээ. Тэрбээр 2016 онд Монголд ирсэн бөгөөд түүнд уламжлалт нүүдлийн соёл, өгөөмөр сэтгэлтэй монголчууд, үзэсгэлэнт хөдөө нутаг таалагджээ. Гэрэл зурагчин Эммануэлль байгаль орчин, зэрлэг ан амьтан, мал сүрэг, нүүдлийн соёл иргэншлийн гэрэл зураг авах дуртай аж.

Түүний гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 17-18-нд “976 Art” галерейд дэлгэх юм байна.

Хуваалцах