Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Фүкүшима"-с цацраг идэвхт бодис алдагдсаар байна

Япон улсын засгийн газраас "Фүкүшима" АЦС-аас өдөр бүр 300 тонн цацраг идэвхт бодистой ус Номхон далай руу алдагдаж байгаа талаар мэдэгдсэн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Фүкүшима"-с цацраг идэвхт бодис алдагдсаар байна
"Фүкүшима"-с цацраг идэвхт бодис алдагдсаар байна. Зураг: МҮОНРТ

Япон улсын засгийн газраас "Фүкүшима" АЦС-аас өдөр бүр 300 тонн цацраг идэвхт бодистой ус Номхон далай руу алдагдаж байгаа талаар мэдэгдсэн байна.

CNN агентлагаас мэдээлснээр тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ усны урсацыг тогтоохын тулд яаралтай арга хэмжээ авахыг үүрэгдсэн байна.

Шинзо Абэ эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн сайд Тошимицү Тотэгид үүсээд буй нөхцөл байдлыг даруй зогсоохын тулд оновчтой арга зам эрэлхийлэхийг сануулсан бөгөөд тус АЦС-ын оператор компани болох "Tokyo Electric Power Co" асуудлыг бие даан шийдвэрлэх боломжгүй тул засгийн газар хамтран хэлэлцэх болно гэжээ.

Эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн яамнаас тусгай саад байгуулж, ойр орчмын хөрсийг хөлдөөх арга замаар усны алдагдлыг тогтоох санал дэвшүүлээд байгаа аж.

Түлхүүр үг:Цацраг идэвхт бодис
Хуваалцах