Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Футзалын нэгдүгээр лигийн хаалтын үйл ажиллагаа энэ бямба гарагт болно

Футзалын нэгдүгээр лигийн сүүлчийн тойрогт ялагчийн хувь заяа хийгээд медалийн эзэд тодрох тул уйдах завгүй долоо хоног биднийг хүлээж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Футзалын нэгдүгээр лигийн хаалтын үйл ажиллагаа энэ бямба гарагт болно
Футзалын нэгдүгээр лигийн хаалтын үйл ажиллагаа энэ бямба гарагт болно. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооноос анхны жилдээ зохион байгуулж буй футзалын нэгдүгээр лигийн хаалтын үйл ажиллагаа энэ бямба гарагийн 19:00 цагт болно.

Футзалын нэгдүгээр лигийн сүүлчийн тойрогт ялагчийн хувь заяа хийгээд медалийн эзэд тодрох тул уйдах завгүй долоо хоног биднийг хүлээж байна.

С.Жаргалсайхан дасгалжуулагчийн шавь нар “Сонор”-ыг хожиж, өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийсэн тохиолдолд “Жипро” клубийн үлдсэн тоглолтын үр дүнг хүлээх шаардлагатай болох юм. Учир нь “Жипро” үлдсэн хоёр тоглолтдоо “ШМ Баянгол”, “Монголын тэмүүлэл” клубүүдийг хожиж чадвал, Дархан-Уул аймгийн багтай оноо тэнцэн, хоорондын тоглолтод хожсон гэдэг утгаараа түрүүлэх боломжтой.

Хуваалцах