Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт эхэллээ
Тус сургалтыг МХБХ-ны Футзалын дасгалжуулагчийн сургагч багш АХБХ-ны Футзалын хоёрдугаар зэрэглэлийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, П.Алтантулга нар удирдан явуулж байна.
Мэдээллийн алба

МХБХ-ноос зохион байгуулж буй Футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтын эхний ээлж өнгөрсөн долоо хоногт явагдаж өндөрлөсөн бол дараагийн ээлжийн оролцогчдын сургалт өчигдөр эхэлсэн юм.
Онол, практик хосолсон сургалт ирэх хоёрдугаар сарын 3 хүртэл МХБХ-ны сургалтын танхим, Футзалын ордонд үргэлжлэх юм.
Тус сургалтыг МХБХ-ны Футзалын дасгалжуулагчийн сургагч багш АХБХ-ны Футзалын хоёрдугаар зэрэглэлийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, П.Алтантулга нар удирдан явуулж байна.
Сургалтыг нээж МХБХ-ны Техникийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэ-Очир оролцож, өнгөрсөн онд явагдсан МХБХ-ны талбайн "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад тэнцсэн дасгалжуулагч нарт сертификат гардууллаа.


















