Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Футзалын үндэсний шигшээ баг АХБХ-ны футзалын цомын урьдчилсан шатанд өрсөлдөнө

АХБХ-ны футзалын цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтууд өнөөдрөөс энэ сарын 21-ний хооронд Малайз улсад зохион байгуулагдахаар болсон билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Футзалын үндэсний шигшээ баг АХБХ-ны футзалын цомын урьдчилсан шатанд өрсөлдөнө
Футзалын үндэсний шигшээ баг АХБХ-ны футзалын цомын урьдчилсан шатанд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

АХБХ-ны футзалын цомын тэмцээний урьдчилсан шатны Зүүн бүсийн тоглолтууд өнөөдрөөс энэ сарын 21-ний хооронд Малайз улсад зохион байгуулагдахаар болсон билээ.

Зүүн Азийн бүсэд таван улсын шигшээ нэг хэсэгт хоорондоо өрсөлдөж хэсгийн эхний гурван байрт орсон шигшээ баг ирэх 9 дүгээр сард Кувейт улсад явагдах Футзалын Азийн цомын шигшээ шатанд шалгарах юм.

Эрхэм уншигч танд тус тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүн, тоглох хуваарийг танилцуулъя.

Тоглогчид:

Багийн ахлагч П.Алтантулга /Унаганууд/

М.Чанцал /Унаганууд/

Б.Нармандах /Унаганууд/

Б.Эрдэнэ-Ундрах /Монголын Тэмүүлэл/

Э.Бат-Оргил /Унаганууд/

Б.Амгаланбат /Хараацай/

Э.Ууганбаяр /Унаганууд/

Я.Алтансүх /Унаганууд/

Т.Анхбаяр /Солонго 5/

Э.Ганзориг /Унаганууд/

О.Есүхэй /Арвис/

Э.Пүрэвдорж /Унаганууд/

Б.Энхбилэг /Унаганууд/

А.Тэмүүлэн /Арвис/

Албаны хүмүүс:

-Ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир

-Туслах дасгалжуулагч Н.Баттулга

-Хаалгачийн дасгалжуулагч Ю.Сайнхүү

-Багийн дарга Б.Батсайхан

-Багийн эмч П.Цэвээнсүрэн

-Багийн менежер Б.Бадруул

-Хэвлэл мэдээлэл Б.Эрдэнэгомбо

Тоглолтын хуваарь:

Монгол – Хонконг 5 дугаар сарын 17-нд 20:30 цагт

Монгол – БНСУ 5 дугаар сарын 18-нд 20:30 цагт

Монгол – Япон 5 дугаар сарын 19-нд 17:00 цагт

Монгол - Тайвань 5 дугаар сарын 20-нд 17:00 цагт тоглоно.

Хуваалцах