Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Футзалын үндэсний шигшээ ирэх сард АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө

Монголын футзалын үндэсний шигшээ баг Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатны зүүн бүсийн “А” хэсгийн тоглолтоо ирэх сард хийнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Футзалын үндэсний шигшээ ирэх сард АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө
Футзалын үндэсний шигшээ ирэх сард АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Монголын футзалын үндэсний шигшээ баг Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатны зүүн бүсийн “А” хэсгийн тоглолтоо ирэх сард хийнэ.

Тодруулбал, Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатны “А”, “В” хэсгийн тоглолт ирэх сарын 22-26-нд БНХАУ-ын Ордос хотод болно. Монголын шигшээ багийн хувьд БНХАУ, Тайвань, Хонконгтой нэг хэсэгт багтсан бол “В” хэсэгт Япон, БНСУ, Макаогийн баг өрсөлдөнө.

Ийн дээрх хоёр хэсгийг тэргүүлэгчид дараагийн эрхээ шууд авах бол хоёрдугаар байрт орсон багууд аравдугаар сарын 26-нд “Плэй Офф”-ын тоглолт хийж, хожсон баг тэргүүлэгчдийн хамтаар 2020 онд Туркместанд болох Азийн АШТ-д оролцох эрхтэй болох юм.

Сонирхуулахад, Футзалын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд ахлах дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, хаалгачийн дасгалжуулагч Ш.Баянжаргал, багийн эмч Г.Ариунбайгаль, тоглогч П.Алтантулга, Б.Мөнгөнтулга, Э.Пүрэвдорж, Э.Ганзориг, Т.Анхбаяр, Ц.Билгүүн, С.Наранбаатар, Я.Алтансүх, Б.Амгаланбат, А.Тэмүүлэн, Э.Ууганбаяр, Э.Мөнхтэнгэр, хаалгач М.Чанцал, Б.Бадамсэрээжид нар багтсан юм.

Хуваалцах