Футзалын залуучуудын УАШТ арванхоёрдугаар сарын 2-нд эхэлнэ
Футзалын залуучуудын УАШТ ирэх арванхоёрдугаар сарын 2-нд эхэлнэ. Иймд тус тэмцээний сугалааг уншигч танаа сонирхуулья.
Мэдээллийн алба

МХБХ-ны футзалын 2017-2018 оны улирлын хоёр дахь тэмцээн болох залуучуудын УАШТ арванхоёрдугаар сарын 2-19-нд “Футзалын ордон”-д болно. МХБХ-ноос футзалын залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний насны ангилалтай уялдуулан дотоодын тэмцээнээ 19 хүртэлх насны ангилалд зохион байгуулах болсон юм. Залуучуудын УАШТ-ий хасагдах шатанд шалгарсан найман баг ирэх оны эхний гурван сард болох залуучуудын лигт оролцох эрх авах нь тэмцээний ач холбогдлыг өндөрт өргөж байна. МХБХ-ны Техникийн хэлтсээс футзалын дээд, нэгдүгээр лиг, насанд хүрэгчдийн УАШТ-д оролцох тамирчдын насны доод хязгаарыг тогтоодоггүй. Гэвч залуучуудын УАШТ-д ийм зүйл хэрэгжүүлэх болсон нь олон шилдэг залуу тоглогчийг өсч хөгжих боломжийг хаасан, бодлогын алдаатай шийдвэр болсонд олон дасгалжуулагч сэтгэл дундуур байлаа.
“А" хэсэг:
1. "Дэрэн"
2. "Унаганууд"
3. "ДМЮ"
4 "Алтан гоол"
"В" хэсэг:
1. "Сэлэнгэпресс"
2. "Хоромхон"
3. "Хад"
4. "Шинэ Яармаг"
"C" хэсэг:
1. "Арвис"
2. "Хараацай"
3. "Сүмида"
4."Солонго халиун од"
"D" хэсэг:
1. "Монголын тэмүүлэл"
2. "Эрхэс"
3. "Туулын том тулнууд"
4. "Хангарьд"


















