Г.Алтанбаганы дараагийн учраа Япон Кента Нагасава
Тэрбээр хоёрдугаар тойрогт Польшийн бөх Пётр Кучераг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялав.
Мэдээллийн алба

Баку-2018 жүдо бөхийн ДАШТ-ий тав дахь өдөр Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт ОУХМ Гантулгын Алтанбагана барилдлаа.
Тэрбээр хоёрдугаар тойрогт Польшийн бөх Пётр Кучераг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялав.
Г.Алтанбагана гуравдугаар тойрогт Япон Кента Нагасаватай учраа таараад байна. К.Нагасава өнгөрсөн онд Екатринбург болон Токиогийн Гранд Слам тэмцээнүүдэд түрүүлээд "Мастерс"-аас хүрэл медаль хүртээд байгаа юм.


















