Г.Алтаншагайгийн төрсөн дүү дуучин болжээ
Тал талын авьяас бүрдсэн тэрбээр өмнө нь дүүгээ урлагийн хүн болно гэхэд эсэргүүцэж байсан ч сонирхол нь дийлж, ийнхүү дуучин болохыг нь хүлээн зөвшөөрчээ.
Мэдээллийн алба

"Мөрөөдлийн театр"-аар овоглох болсон жүжигчин Г.Алтаншагайгийн төрсөн дүү Г.Ганшагайгаа дуучин болгожээ.
Тал талын авьяас бүрдсэн тэрбээр өмнө нь дүүгээ урлагийн хүн болно гэхэд эсэргүүцэж байсан ч сонирхол нь дийлж, ийнхүү дуучин болохыг нь хүлээн зөвшөөрчээ.
Тэрээр энэ тухай "Надтай адилхан байна уу. Дүүгээ дуучин болно гэхэд нь айлд нэг л урлагийн хүн байна. Чи өөр мэргэжил сонго гээд л гэр бүлийн хурал болно. Энэ маань байж байгаад л "Би эстрадын дуучин", "Дуулах өв" зэрэг улсын уралдаанд түрүүлээд СУИС-н урилга аваад ирнэ. Сүүлдээ хүлээн зөвшөөч аав, ээж миний хүүг урлаг бараг л дуудаад байна гэсэн. Одоо "Сүлд" чуулгын гоцлол дуучин болоод мундаг байна. Дүүдээ ах нь хайртай. Аавын үнэр үнэртдэг юм даа миний дүүгээс" хэмээсэн байна.


















