Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ануужин хүндийн өргөлтийн ААШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ

71 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцсон Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ануужин огцом өргөлтөөр 99 кг, түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ануужин хүндийн өргөлтийн ААШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ
Г.Ануужин хүндийн өргөлтийн ААШТ-ээс хос хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Бахрейн улсын Манама хотод үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тус тэмцээнд Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр 71 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцсон Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ануужин огцом өргөлтөөр 99 кг-ыг өргөж хүрэл медаль, түлхэлттэй өргөлтөөр 116 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр мөн хүрэл медаль хүртлээ.

Ташрамд дуулгахад, тус тэмцээнээс Э.Энхтамир огцом өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр огцом өргөлтөөр 86, 89, 92 кг-ыг өргөсөн.

Түүнчлэн хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 76 кг-д өнөөдөр Д.Дархижав өрсөлдөх бол маргааш -87 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг тэмцээндээ орно.

Хуваалцах