Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар эцсийн шатанд шалгарчээ

Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын “BBC Cardiff Singer of the World” уралдааны эцсийн шатанд УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал шалгаран үлджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар эцсийн шатанд шалгарчээ
Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар эцсийн шатанд шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын “BBC Cardiff Singer of the World” уралдааны эцсийн шатанд УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал шалгаран үлджээ.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, АНУ, Англиа, Норвеги зэрэг орны дуурийн дуучин өрсөлдөж байгаа юм. Манай улсаас гавьяат жүжигчин, ОХУ-ын “Марийнский” театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал нар өрсөлдөв.

Тэмцээний эцсийн шатны шалгаруулалт ирэх зургадугаар сард болох аж.

Сонирхуулахад хоёр жилийн өмнө энэхүү уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцож, үзэгчдийн нэрэмжит буюу тусгай байрын шагнал хүртэж байсан билээ.

Хуваалцах