Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ариунбаатарын тоглолт хоёр хэсгээс бүрдэнэ

Тэрбээр "Никитон" хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батчулуунтай хамтран тоглохоор болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ариунбаатарын тоглолт хоёр хэсгээс бүрдэнэ
Г.Ариунбаатарын тоглолт хоёр хэсгээс бүрдэнэ. Зураг: МҮОНРТ

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар энэ сарын 10,11-нд "Монгол Сонгодог-III" бие даасан сонгодог тоглолтоо түмэн олондоо толилуулах гэж байна.

Тэрбээр "Никитон" хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батчулуунтай хамтран тоглохоор болжээ.

Одоогоор чухам ямар дууг дуулахаа тэд нууцалж байна.

"Монгол Сонгодог III" тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Г.Ариунбаатар Монголын суут хөгжмийн зохиолчдын сэтгэлд хоногшсон бүтээлүүдийг үзэгчдэдээ толилуулах бол хоёрдугаар хэсэгт гадаадын алдартай бүтээлүүдээс дан хөгжим болон оркестртэй хамтран дуулах юм.

Хуваалцах