Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ариунжаргал медалийн оосроос атгаад алдлаа

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд хэсэгтээ 3:5-аар ялагдсан Казахстаны Гулмарал Еркебаеватай дахин учраа таарч тактикын алдаа гаргаж 4:7-гоор ялагдлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ариунжаргал медалийн оосроос атгаад алдлаа
Г.Ариунжаргал медалийн оосроос атгаад алдлаа. Зураг: МҮОНРТ

Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд “Монголиа Опен”, “Байгаль Опен” ОУТ-ий мөнгө, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал тавдугаар байрт оров.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд хэсэгтээ 3:5-аар ялагдсан Казахстаны Гулмарал Еркебаеватай дахин учраа таарч тактикын алдаа гаргаж 4:7-гоор ялагдлаа.

Ийнхүү өнөөдөр барилдсан Монголын таван тамирчин нутгийн дэвжээн дээр тавуулаа медалийн төлөө барилдаж гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.

Хуваалцах