Г.Баасанжаргал есдүгээр байрт шалгарлаа
Дашрамд дуулгахад, 2016 оны олимпийн аварга, 2017 оны дэлхийн аварга тамирчин медальгүй хоцорлоо.
Мэдээллийн алба

18 дахь удаагийн Азийн тоглолтын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд олимп, дэлхийн аварга Тайландын тамирчин Танасан Сопита, Филиппиний тамирчин дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Диаз Хидилен нар багтсан тэмцээн болж өндөрлөлөө.
Манай тамирчин Г.Баасанжаргал уг жинд өрсөлдөж огцом өргөлтөөр 76, түлхэлттэй өргөлтөөр 99 кг өргөж улсын рекорд амжилтыг түлхэлттэй болон нийлбэр дүнгээр тус тус эвдэж есдүгээр байрт шалгарлаа.
Дашрамд дуулгахад, 2016 оны олимпийн аварга, 2017 оны дэлхийн аварга тамирчин медальгүй хоцорлоо.


















