Г.Баяндүүрэн анхны холимог тулаанаа хийнэ
Тэмцээн энэ сарын 13-нд Тайландын нийслэл Бангкок хотын “Impact Arena”-д болох бөгөөд Азийн холимог тулааны хамгийн том “One Championship”-т хүчин зүтгэхээр эх орноосоо морджээ.
Мэдээллийн алба

Байлдааны самбын 2022 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, ОУХМ Гантөмөрийн Баяндүүрэн анхны холимог тулаанаа хийх гэж байна.
Тэмцээн энэ сарын 13-нд Тайландын нийслэл Бангкок хотын “Impact Arena”-д болох бөгөөд Азийн холимог тулааны хамгийн том “One Championship”-т хүчин зүтгэхээр эх орноосоо морджээ.
Г.Баяндүүрэн тус эвентийн дэд оргил тулаанд “Submission Graplling”-ийн 61 кг-ын жингийн аваргын бүсний төлөө Бразил жюү-жүцигийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, АНУ-ын 26 настай тамирчин Микей Масумичитэй тулалдах аж.


















