Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Болдбаатар, Б.Мөнгөнчимэг алт, Н.Дагвасүрэн мөнгөн медаль хүртлээ

Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Н.Дагвасүрэн Испани, Монтенегро, Австрийн бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлдсэн юм. Улмаар Кыргызистаны Владимир Золоевыг ялсан ч шигшээ барилдаанд Казахстаны Дидар Хамзад дийлдлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Болдбаатар, Б.Мөнгөнчимэг алт, Н.Дагвасүрэн мөнгөн медаль хүртлээ
Г.Болдбаатар, Б.Мөнгөнчимэг алт, Н.Дагвасүрэн мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн ээлжит гранпри тэмцээн Узбекистаны Ташкент хотод боллоо. Дэвжээнд гарсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг алт, эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Н.Дагвасүрэн мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр Монголын баг 46 орныг ардаа орхин тэргүүлж эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг Герман, Австри, Италийн бөхчүүдийг ялж, Ташкентийн гранприд түрүүлэв. Тэрбээр энэ оны олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртэж байна. Хэдийгээр энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёрдугаар тойргоос өндөрлүүлж байсан ч Ташкентын гранприд түрүүлснээр өөрийн чансаагаа ахиулж чадлаа. Энэ жинд барилдсан Б.Ганхайч шагналт долдугаар байр эзлэв.

Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг 2017 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.

Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Н.Дагвасүрэн Испани, Монтенегро, Австрийн бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлдсэн юм. Улмаар Кыргызистаны Владимир Золоевыг ялсан ч шигшээ барилдаанд Казахстаны Дидар Хамзад дийлдлээ.

Тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин Г.Болдбаатар аваргын алтан медалийг хүртсэн бол өчигдөр Б.Мөнгөнчимэг алт, Н.Дагвасүрэн мөнгөн медаль хүртсэнээр Монголын баг медаль хүртсэн орнуудыг тэргүүлж эхэллээ. Одоогоор Монгол Улс хоёр алт, нэг мөнгө, шагналт тавдугаар байр хоёр, долдугаар байрт гурван тамирчин орж, багийн дүнгээр тэргүүлж эхэлсэн бол Косово, Герман, Узбекистан, Словак, Австри удаалж байна. 47 орноос 21 орон ямар нэгэн медаль хүртээд байна.

Хуваалцах