Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Болор-Эрдэнэ алт, Х.Энхтуяа мөнгөн медаль хүртэв

эрэгтэйчүүдийн К-44 ангиллын 61 кг-ын жинд оролцсон Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Түүнчлэн өнгөрсөн жилийн дэлхийн аварга Х.Энхтуяа эмэгтэйчүүдийн 49 кг-д өрсөлдөж мөнгөн медаль хүртэв.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Болор-Эрдэнэ алт, Х.Энхтуяа мөнгөн медаль хүртэв
Г.Болор-Эрдэнэ алт, Х.Энхтуяа мөнгөн медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-нд Турк улсын Анталия хотод зохион байгуулагдлаа. “Токио-2020” паралимпийн наадмын оролцох эрх олгох тус хариуцлагатай тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчин өрсөлдсөнөөс эх орноо төлөөлж, эрэгтэйчүүдийн К-44 ангиллын 61 кг-ын жинд оролцсон Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Түүнчлэн өнгөрсөн жилийн дэлхийн аварга Х.Энхтуяа эмэгтэйчүүдийн 49 кг-д өрсөлдөж мөнгөн медаль хүртэв.

Сонирхуулахад, Г.Болор-Эрдэнэ ДАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлж байгаа бөгөөд өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа аваргалсан юм.

Хуваалцах