Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нарын “Парис-2024” паралимпын эрх баталгаажлаа

Харин У.Сүрэнжав нь ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальтай ба паралимпын наадамд анх удаа оролцохоор болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нарын “Парис-2024” паралимпын эрх баталгаажлаа
Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нарын “Парис-2024” паралимпын эрх баталгаажлаа. Зураг: МҮОНРТ

Олон улсын таеквондогийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрхээ авсан тамирчдыг өчигдөр албан ёсоор зарлахад Монголын тамирчин Г.Болор-Эрдэнэ (63 кг), У.Сүрэнжав (52 кг) нар багтлаа.

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ нь ДАШТ-ий таван алтан медальтай, Азийн АШТ-ий таван удаагийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадамд түрүүлсэн бөгөөд паралимпын наадамд хоёр дахиа оролцох гэж байна.

Харин У.Сүрэнжав нь ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальтай ба паралимпын наадамд анх удаа оролцохоор болж байна.

Тэд “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрхээ авсан Монголын таеквондогийн анхны тамирчид болж байгаа юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Хуваалцах