Г.Бошигтын өргөдлийг маргааш хэлэлцэнэ
Дашрамд өгүүлэхэд эцгийнхээ гарт амиа алдсан Г.Бошигтын хүү нь Орос, Англи хэлний хэлмэрч, боловсрол өндөртэй нэгэн байж. Харин ял сонсоод байгаа Г.Бошигтыг 1996-2000 оны үед Эрх чөлөөний талбай дээр гэр барин улс төрийн тоглолт хийж байсныг хүн бүхэн мэдэх билээ.
Мэдээллийн алба

МоАХ-ны даргаар ажиллаж байсан Г.Бошигт өөрийн төрсөн хүү Б.Хангарьдыг өнгөрсөн хоёрдугаар сарын 3-4-ны шилжих шөнө хувийн таарамжгүй байдлаасаа болж, согтуурсан үедээ цээжин газар нь удаа дараа хүйтэн мэсээр түрж амийг нь хороосон билээ.
Энэхүү хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл 91.1 дэх хэсэгт заанаар яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн шүүхээс 10 жил, нэг сар хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм.
Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч ялыг хэвээр үлдээсэн учраас хяналтын шатны шүүхэд ханджээ. Түүний гомдлыг маргааш Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
Дашрамд өгүүлэхэд эцгийнхээ гарт амиа алдсан Г.Бошигтын хүү нь Орос, Англи хэлний хэлмэрч, боловсрол өндөртэй нэгэн байж.
Харин ял сонсоод байгаа Г.Бошигтыг 1996-2000 оны үед Эрх чөлөөний талбай дээр гэр барин улс төрийн тоглолт хийж байсныг хүн бүхэн мэдэх билээ.


















