Г.Буяндоржийн хэргийг прокурорт шилжүүлнэ
“Ноёд” группын захирал Буяндоржийн мөнгө угаасан гэх хэргийг удахгүй мөрдөн байцаалтаас прокурорт шилжүүлэхээр болсон байна.
Мэдээллийн алба

“Ноёд” группын захирал Буяндоржийн мөнгө угаасан гэх хэргийг удахгүй мөрдөн байцаалтаас прокурорт шилжүүлэхээр болсон байна.
Түүнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дансаар мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн саатуулан шалгаж байгаа юм. Мөн энэ хэргээ далдлахын тулд шүүгчид мөнгө өгсөн гэх үндэслэлээр мөрдөн байцаасан энэ хэргийг удахгүй прокурорт шилжүүлнэ гэж Улсын мөрдөн байцаах газрын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрын дэд дарын үүрэг гүйцэтгэгч Бамбадорж хэллээ.
Энэ хэрэгт холбогдуулан “Ноёд” группын захирал Буяндоржоос гадна Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Эдийн засаг, худалдаа хариуцсан орлогч захирал Сайннямбу, ерөнхий нягтлан Даваадорж нарыг шалгаж байна.


















