Г.Чингүүн Уулын дугуйн ААШТ-ээс медаль авлаа
Ганзоригийн Чингүүн хүрэл медаль хүртэж, даунхилл спортын Монголын анхны Ази тивийн медальтан болж, түүхэн амжилт гаргалаа.
Мэдээллийн алба

Уулын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНСУ-д эхэлсэн. Тус тэмцээний даунхилл төрлийн 17-18 насны ангилалд Монгол Улсын тамирчин Ганзоригийн Чингүүн хүрэл медаль хүртэж, даунхилл спортын Монголын анхны Ази тивийн медальтан болж, түүхэн амжилт гаргалаа.
Сонирхуулахад, Монголд дугуйн даунхилл төрлийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2018 онд зохион байгуулагджээ. Түүнчлэн Монголын дугуйн даунхилл төрлийн тамирчид 2020 онд ААШТ Тайланд улсад зохион байгуулагдахад анх удаа тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон.


















