Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

Г.Энхтайван: Инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг хэрэгжүүлнэ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 13-аас 12 хувьд хүргэсэн.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Энхтайван: Инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг хэрэгжүүлнэ
Г.Энхтайван: Инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 13-аас 12 хувьд хүргэсэн.

Инфляц буурч, зорилтот түвшинд тогтворжихоор байгаа учраас санхүүжилтийн нөхцөлийг сулруулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор ийм шийдвэр гаргасан юм.

Түүнчлэн санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарын хүндрэлийг бууруулах зорилгоор малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгахтай холбоотой шийдвэр гарган хэрэгжүүлж байна.

Цаашид гадаад, дотоод эдийн засгийн орчинд инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ингэж ярилаа.

Mongolian National Radio · Г.Энхтайван: Инфляцын төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч бодлогын дараагийн алхмуудыг хэрэгжүүлнэ

Хуваалцах