Г.Ган-Эрдэнэ аавынхаа төрсөн нутгийн эмнэлэгт түргэний машин бэлэглэв
Манай улсад энэ сарын 30, 31-нд сүмо бөхийн ДАШТ анх удаа зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг үзэж сонирхохоор мэргэжлийн сүмогийн их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж, озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар эх орондоо ирээд
Мэдээллийн алба

Манай улсад энэ сарын 30, 31-нд сүмо бөхийн ДАШТ анх удаа зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг үзэж сонирхохоор мэргэжлийн сүмогийн их аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж, озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар эх орондоо ирээд байгаа билээ.
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэний хувьд эх орондоо ирсэн даруйдаа аавынхаа төрсөн нутаг болох Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин бэлэглэв.
Түүнээс өмнө М.Даваажаргал Төв, Архангай, Өвөрхангай аймаг, Төв аймгийн Эрдэнэсант сумын нэгдсэн эмнэлэгт тус бүр нэг машин хүлээлгэж өгсөн юм.


















