Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн тавцанд зогсохоор боллоо

Манай тамирчин хагас шигшээд Энэтхэгийн Шям Кумар Какаратай нударга зөрүүлж, илүүрхсэн боловч шүүгчид Энэтхэг боксчинд ялалтыг өгчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн тавцанд зогсохоор боллоо
Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн тавцанд зогсохоор боллоо. Зураг: МҮОНРТ

Тайландын Бангкок хотноо сонирхогчдын боксын Тайландын эзэн хааны цомын тэмцээний хагас шигшээгийн тулаанууд эхэллээ. 49 кг-д Г.Ган-Эрдэнэ Кубын Александро Гринаг ялж, хүрэл медалийн болзол хангасан.

Манай тамирчин хагас шигшээд Энэтхэгийн Шям Кумар Какаратай нударга зөрүүлж, илүүрхсэн боловч шүүгчид Энэтхэг боксчинд ялалтыг өгөв.

Ийнхүү Г.Ган-Эрдэнэ хүрэл медалийн тавцанд зогсохоор боллоо.

Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай Кубын Дариаски Палмер Каррионтой мөнгөн медалийн төлөө тоглох бөгөөд рингэнд хараахан гарах болоогүй байна.

Хуваалцах