Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ган-Өлзий, Ч.Батзаяа нарын бүтээл Москвагийн гэрэл зургийн наадамд тавигджээ

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, ОХУ-ын Соёлын яам, Байгалийн нөөц, экологийн яам, “Сенаторуудын клуб” бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг энэ наадамд ОХУ-ын мэргэжлийн гэрэл зурагчид, сонирхогчид 11 мянга гаруй бүтээл ирүүлснээс зохион байгуулагчид 500 орчим шилдэг гэрэл з

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ган-Өлзий, Ч.Батзаяа нарын бүтээл Москвагийн гэрэл зургийн наадамд тавигджээ
Г.Ган-Өлзий, Ч.Батзаяа нарын бүтээл Москвагийн гэрэл зургийн наадамд тавигджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Бүх Оросын байгалийн гэрэл зургийн IX наадам Москва хот дахь ОХУ-ын зураачдын холбооны үзэсгэлэнгийн төв танхимд болжээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, ОХУ-ын Соёлын яам, Байгалийн нөөц, экологийн яам, “Сенаторуудын клуб” бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг энэ наадамд ОХУ-ын мэргэжлийн гэрэл зурагчид, сонирхогчид 11 мянга гаруй бүтээл ирүүлснээс зохион байгуулагчид 500 орчим шилдэг гэрэл зургийг сонгон авч дэлгэн үзүүлжээ.

Энэ наадамд сүүлийн жилүүдэд гадаадын нэг орныг түнш орноор урьж, гэрэл зурагчдынх нь бүтээлийг сонирхуулдаг болсон бөгөөд энэ жилийн гадаадын зочноор Монгол Улсын гэрэл зурагчид оролцлоо.

Үзэсгэлэнгийн төв танхимд Монголын гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, Ч.Батзаяа нарын байгалийн сэдэвтэй 40 орчим гэрэл зургийг байрлуулж, Оросын үзэгчид, байгаль сонирхогчдод онгон дагшин Монгол Улсын байгалийн гоо үзэсгэлэнгээс толилуулжээ.

Хуваалцах