Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ
Ийн Хорватын дэвжээнд Монголын эрэгтэй бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна.
Мэдээллийн алба

Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох "Zagreb open" тэмцээний хоёр дахь өдөр Монголын хоёр бөх барилдсанаас эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд U23 насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Прутвираж Бабасахеб Патилыг 9:1-ээр ялж шагналын тавцанд зогсов. Ийн Хорватын дэвжээнээс Монголын эрэгтэй бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна.
Харин ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал 50 кг-ын жингийн шөвгийн наймд дөрвөн олимпод дараалан медаль хүртсэн дэлхийн хоёр, Европын 10 удаагийн аварга Азербайжаны алдарт Мария Стадникт 2:6-гаар ялагдаж тэмцээнээ өндөрлүүлжээ.


















