Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ганхуяг Загребээс хүрэл медаль хүртэв

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Прутвираж Бабасахеб Патилыг 9:1-ээр ялж шагналын тавцанд зогсов. Хорватын дэвжээнд манай эрэгтэй бөхчүүд одоогоор иж бүрэн медаль хүртээд байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ганхуяг Загребээс хүрэл медаль хүртэв
Г.Ганхуяг Загребээс хүрэл медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох "Zagreb Open" тэмцээний хоёр дахь Монголын хоёр бөх барилдснаас эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд U23 насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртэв.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Прутвираж Бабасахеб Патилыг 9:1-ээр ялж шагналын тавцанд зогсов. Хорватын дэвжээнд манай эрэгтэй бөхчүүд одоогоор иж бүрэн медаль хүртээд байна.

Тэгвэл ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал 50 кг-ын жингийн шөвгийн наймд 4 олимпод дараалан медаль хүртсэн дэлхийн 2, Европын 10 удаагийн аварга Азербайжаны алдарт Мария Стадникт 2:6-гаар ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн.

Хуваалцах