Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ганзориг Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртлээ

Г.Ганзориг пара буудлагын спортын Дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 50 метрийн P4 дасгалд алтан медаль хүртэж, 25 метрийн P3 дасгалд есдүгээр байрт оржээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ганзориг Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртлээ
Г.Ганзориг Дэлхийн цомын тэмцээнээс алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Пара буудлагын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 15-25-нд БНСУ-ын Чанвон хотод зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ш.Буянзаяагийн удирдлага дор Г.Ганзориг, А.Ууганцэцэг нар өрсөлдөж байна.

Г.Ганзориг пара буудлагын спортын Дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн 50 метрийн P4 дасгалд алтан медаль хүртэж, 25 метрийн P3 дасгалд есдүгээр байрт оржээ. Харин А.Ууганцэцэгийн хувьд олон улсын анхны тэмцээндээ өрсөлдөж байна. Тэрбээр энэ сарын 24-нд P2 дасгалд цэц мэргэнээ сорино.

Хуваалцах